Small POS APP
Энэхүү "Small POS" програм нь Электромон ХХК-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан гаргаж буй албан ёсны хүчин төгөлдөр сугалаа бүхий баримт хэвлэгч, илгээгч, өдөр тутмын гүйлгээгээ бүртгэх, хянах програм юм.
Хэрэв танд дэлгүүрийн кассын машин, компьютер, модем зэргийг зориулалтын кассын програм хангамжтай нь худалдаж авч ашиглах нь үнэтэй, төвөгтэй санагдаж байгаа бол бид танд хямд, хялбар шийдэл бүхий энэ програм хангамжийг санал болгож байна.
Та ердөө өөрийн ашигладаг Андройд гар утас, жижиг зөөврийн хэвлэгчтэй байхад асуудлыг хялбархан шийдэж Монгол улсын иргэний үүргээ биелүүлэх боломжтой болж байна. Энэ програмыг ашиглахын тулд таны гар утас Wireless сүлжээ юмуу Интернет холболттой байх шаардлагатай.
"Small POS" програмын танд олгож буй боломжууд :
- Ашиглахад маш хялбар шийдэлтэй.
- Програмыг татаж аваад шууд ашиглаж, танилцах боломжтой.
- Сугалаат баримтыг хувь хүнд гаргана.
- Сугалаат баримтыг байгууллагад гаргана.
- Баримтыг буцаалт хийх (хүчингүй болгох) боломжтой.
- Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийслэл хотын албан татварын тохиргоог хийнэ.
- Бараа нэг бүрийн хувьд Нийслэл хотын албан татварыг тооцох боломжтой.
- Таныг Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийслэл хотын албан татвар төлөгчөөр татварын газарт бүртгэгдсэн эсэхийг харуулна.
- Сугалаат гүйлгээний баримтыг зөөврийн хэвлэгчээр хэвлэнэ.
- Таны хийсэн гүйлгээг сар сараар багцлан нийлбэр дүнгээр харуулна.
- Таны хийсэн гүйлгээг өдөр өдрөөр багцлан нийлбэр дүнгээр харуулна.
- Ямар нэг өдөр хийгдсэн бүх гүйлгээг цагаар нь эрэмбэлэн харуулна.
- Байгууллага, хувь хүний регистерийн дугаараас тухайн хуулийн этгээдийн нэрийг, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэхийг олж үзүүлнэ.
- Хийгдсэн гүйлгээг нэг цагийн дотор автоматаар ebarimt.mn, татварын газарт бүртгэнэ.
- Таны програмыг өөр утсан дээр хуулж ажиллуулахаас бүрэн хамгаалагдсан.
- Програмын ажиллагааг нууц үгээр хамгаалсан
*VAT - Value Added Tax
*НӨАТ - Нэмэгдсэн өртгийн албан татвар
*НХАТ- Нийслэл хотын албан татвар