NAMS APP
ХНХЯ болон түүний харьяа агентлагийн удирдлагууд, хамтарсан багийн гишүүд системээс өөрт хамааралтай тайлан мэдээллийг цаг алдалгүй харах боломжийг бүрдүүлж өгсөн.
“Нийгмийн ажилтны мэдээллийн систем хөгжүүлэх” төсөл нь нийгмийн ажилтнууд иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх шаардлагатай байгаагаас үүдэн нийгмийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн цахим систем юм. Улмаар зөвхөн нийгмийн ажилтан гэлгүй ХНХЯ түүний харьяа агентлагууд иргэн, өрхтэй холбоотой үнэн бодит тайлан мэдээг түргэн шуурхай авах боломж бүрдэх юм.
“Нийгмийн ажилтны мэдээллийн систем ” төслийн хүрээнд хөгжлийн болон халамжийн нийгмийн ажилтнуудын иргэн болон өрхтэй холбоотой мэдээлэл хүлээн авах, түүний нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх болон үйчилгээг дүгнэх хүртэл үйл ажиллагааг цахимжуулсан.
1.1 version дээр орсон сайжруулалтууд
Өрх нэмэх